Music!!!

2012-07-31 - Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр

Өнөөдөр Т-ара хамтлагийн рэппэр Хваёон хасагдсаныг сонсоод үнэхээр шоконд орлоо. Нетизэнүүд хэргийг нухаж цааш судлан маш олон материал цуглуулсны заримаас нь та бүхэнд хүргэж байна.

Хэд хоногийн өмнө Т-ара Японы Бүдокан танхимд бие даасан тоглолтоо хийсэн билээ. Харин 7 сарын 22-ий тоглолтын үеэр Хваёон унаж хөлөө хүнд бэртээн тоглолтонд оролцох ямар ч боломжгүй болж зөвхөн Day by Day-ийн хэсгээ сандал суугаад дуулсныг та санаж байгаа байх. Тоглолт дууссаны дараа 25-нд Т-арагийн хэд хэдэн гишүүн өөрсдийн хувийн твиттэр хуудсан дээрээ учир битүүлэг зүйл бичиж орхиосон нь хэргийг улам дэвэргэж олон фэний хилэнг төрүүлсэн. “Хичээл зүтгэлийн ялгаа, үргэлж даруу бай, жүжигчин минь чамд баяр хүргэе” гэх зэргээр Хваёон руу илт дайрсан зүйл бичиж хэдэн зуун мянган хүний нүдэн дээр хамтлагийн нэгэн гишүүнээ доог тохуу хийж орхисон билээ.

Та бүхэн мэднэ, анх Т-ара 6 гишүүнтэй байсныг. Рюүг орж ирэхэд Т-ара TTL-ээрээ аль хэдийн од болж, хэд хэдэн гишүүд байр сууриа тогтоогоод амжсан үе. Цомгийн ажил эхлэх дээрээ тулахад Т-арад нэг л зүйл дутаж байв. Жүжигчин байна, дуучин байна, icon байна харин рэп тал дээр үнэхээр түүхий байв. Тийм учраас шинэ гишүүн авахаас өөр аргагүй байсан бөгөөд Ryu үүнд яг тохирсон хүн болжээ. Би боддог, Ryu байхгүй байсан бол Т-ара-гийн funky имидж ийм олон хүнийг байлдан дагуулахгүй байсан гэж боддог. Soyeon дуулж байхад ардаас нь рэпээр дэмжээд өгнө, яг л Т-арад тохирсон гишүүн.

Хваёон ч үүргээ маш сайн гүйцэтгэж олноос магтаал сайшаал хүлээн авлаа. Ажлаа давуулан гүйцэтгэсэн тул агентаас Рюүгийн гэрээний цалинг 2 дахин нэмсэнээр энэ бүх хорон явдал эхэлсэн юм гэдэг…

“Сайн байна уу. Би үүнийг бичих эсэхээ маш их бодлоо, гэвч үнэхээр тэвчиж чадахгүй нь…

Би одоогоор … A гэдэг хамтлагт орчихоод байгаа, та хараад мэдэж байгаа байх. Хамтлагтаа шинээр орсон бас өөрөө их бүрэг хүн болохоор дотоод уур амьсгал тиймэрхүү. Бусад гишүүдтэйгээ дотносож чадахгүй болохоор… шоовдор болж байх шиг байна. Хуучин байсан гишүүд маань намайг хамтлагт орохыг маш их эсэргүүцсэн гэсэн…

Надтай энд яг л үл үзэгдэгч шиг харьцдаг. Гэвч камерний өмнө гарахаараа намайг тэврээд сугадаад авдаг.

Бэлтгэл хийж байхад… би үнэхээр үхэх гэж байгаа юм шиг л санагддаг. Жоохон л алдаа гаргахад, ‘Чи иймхэн юм чадахгүй байна уу?’ гэх мэтчилэн хараадаг.
Яг одоо ч гэсэн тэд надгүйгээр дэлгүүр орох гээд явсан… Хэдэн цагийн дараа эргээд ирэх байх. Би зүгээр л дуулахаа болиод явмаар байна. Гэхдээ энэ бол миний сонгосон зам, би өөрөө орохоор шийдсэн болохоор яаж ч чадахгүй юм. Үүнийг бичээд дотор онгойлоо.

Баярлалаа.”

гэж бичиж үлдээсэн нь хангалттай баримт болж байгаа биз ээ. Гэвч Рюү тэвчээд л дуугаа дуулаад яваад байсан. Нөгөө гадуурхаад байгаа гишүүдийн хорсол эцэстээ тулж Рюүг хамтлагаас хөөх гэж хайр найргүй зүтгэх болсон гэдэг. Тэдний гол зорилго нь Рюүг олон нийтийн өмнө ТВ нэвтрүүлгээр эвгүй байдалд оруулж, амаар нь шороо өмхүүлэх байж.

Хэргийг судалсан хүмүүсийн хэлж буйгаар хэргийн гол эзэн хамтлагийн хамгийн ахмад гишүүн Борам бөгөөд үүнийг зүгээр хараад сууж байсан Сүёоний мөн буруу гэсэн байна. “Шууд нэвтрүүлэг эхлэх болж бүгд цугларсан байв. Харин энэ хойгуур Борам ”Түүнийг нүүр будалтын өрөөнд орж ирэхээс нь өмнө бүгд нүүрээ будаад гарцгаая. Жиёон чи баруун гар талд нь зогсоод гуянаас сайн базаад аваарай” гэсэн яриа хальсанд бичигдэж үлдсэн билээ. Рюүг орж ирэхэд Жиёон Рюүг тэвэрч аваад инээж байхдаа гэдэс болон элэг давсаг хэсгээр нь 4-5 удаа хүчтэй өвдгөлсөн бөгөөд үүнээс болж түүний баруун гар, гуя бүтэн 1 сар хөх няц болсон.

Үүнээс харвал Рюүг нэг биш нэлээн олон удаа зодож биед нь гэмтэл учруулсныг та харж байгаа биз ээ. Өчигдөр SM энтертайнмэнтээс CCM рүү нэгэн захиа явуулсан ба тус захиаг задруулахгүй гэж зүтгэсэн ч Тайланд фэнүүд үүнийг олж авсныг орчуулан хүргэе.

“Орчин үеийн Кпоп давалгааны шилдэг охидын хамтлаг болох Т-ара хамтлагийн дотоод уур амьсгал таагүй болж улмаар нэгнийгээ гадуурхах, цаашлаад тус хамтлагийн гишүүн болох рэппэр Хваёон гарч байгаад маш ихээр харамсаж байна.

Шилдэг хамтлагийн хувьд байж боломгүй алдаа гаргаж дэлхий дахинд Кпопыг ичгүүртэй байдалд орууллаа. Үүнийг нэгэн салбарт хүч нэгтэй зүтгэж буй SM энт. хамтлагийн ахлагч болон дуучин Хёомин, Үнжон, Жиёон болон Т-ара хамтлагийн продюсэр, менежерийн хариуцлагагүй байдал хэмээн үзэж байна.

Кпоп дэлхийн хэмжээнд гарч буй энэ том агшинд маш том хамтлаг олон өдөр сараар бэлтгэл хийж, далайн чандад эх орныхоо нэрийг гаргаж байхад энэ залуусын хөдөлмөрийг маш хямдхан зүйлээр доош татсанд манай энт. гүнээ харамсаж байна. Тиймээс энэ асуудлыг татан авч даруй шуугианыг намжаахыг хүсч байна.

Мөн нэр дурьдсан гишүүд болон ажилчдад хариуцлага тооцохыг хүсэхийн ялдамд SM-ийн бүх ажилчид, уран бүтээлчид Хваёонтой сэтгэл зүрхээрээ үргэлж хамт байх болно гэдгээ хэлье. “

гэжээ. Гарын үсэг зурсан хүмүүсийн хамгийн эхэнд Max Чанмин байгаа бөгөөд хавсралт материалд:

“Сүүлийн эрүүл мэндийн үзлэг дээр Хваёоны бүсэлхийн болон давсаг тус хавиар шинжилгээ авахад тун муу дүн гарсан ба түүний иддэг хоолны найруулга шинжилгээг бид хийлгэхийг хүсч байна. Мөн түүнийг базах, чимхэх, хазах, өвдөглөх- энэ бүгд илэрвэл хамтлагийн гишүүн Борам, Жиёон нарыг шүүхэд дуудахаа мэдүүлье.”

Мөн Cry Cry-ийн үеэр тайзны ард байхад нь өвдгөн дээр нь халуун кофе албаар асгасан нь Music Bank-ийн дуранд өртсөн байна. Одоог болтол түүний хөл кремтэй явдаг бөгөөд түүний хөлөн дээрээс маш олон шарх, түлэнхий болон хөх няц болсон газруудыг харж болно. Үүнээс өөр маш олон материал байгаа боловч орчуулан хүргэх боломжгүй байгаад таниас хүлцэл өчье.

Одоогийн байдлаар Naver сайтны дотоод сүлжээний мессэнжер харилцааны сүүлийн 4 цагийн архивыг Хваёон гэсэн нэр 50’000 хол давлаа. 2012 оны Солонгос улсын 2 Олимпийн аваргын нэрээс 4 дахин их давтагдсан байна. Мөн ТВ-ийн урсдаг зараар Т-ара болон Хваёон гэсэн нэр 5 минутанд 3 удаа давтагдаж байгаа бөгөөд энэ нь CCM болон олон нийтэд маш том цохилт болж байгаа ажээ.

Ийм шившигтэй хэргийн дараа тоглолтын тасалбарууд буцаагдаж, тоглолт хийх эсэх нь эргэлзээтэй болсоны дээр Daum cafe дээр хамгийн олон анти фэнтэй 2PM хамтлагийг хол хаян Т-арагийн анти кафе нийт 35000 хол давсан гишүүнтэй болсон байна.  Мөн ар араасаа CD хог дээр хаягдаж, фэнүүд хамтлагаас хүн хөөх тал дээр гарын үсэг цуглуулж эхэлжээ. Хамтлагаас Жиёон, Борам, Суёон нар хөөгдөх үү? гэсэн санал асуулганд нийт 96% нь зайлуул хэмээн хариулсан нь Т-ара хутганы ирэн дээр ирснийг харуулж буй биз.

Мөн хамтлагт дөнгөж шинээр орж буй гишүүн болох Арүм f(x)-ийн гоцлол дуучин Luna-г ёс бусаар доромжилсон нь батлагдаж олон фэнүүдийн уурыг барж идэж байна. Энэ хэргийн дарааSBS, MBC-ийн найруулагчид Т-аратай дахин хамтарч ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн билээ.

Та бүхэн санаж байгаа бол нэлээн дээхэн Жиёоны тайчиж буй бичлэг олон нийтэд цацагдаж Жиёоны нэр хүндэд маш сөрөг нөлөө үзүүлсэн. Одоогоор Т-арагийн ёс бус бичлэгүүдийг агентаас олон нийтэд цацаж магадгүй болоод байгаа нь тэднийг маш хүнд байдалд оруулжээ. Ингээд хамтлаг бүрийн туулж гардаг Т-арагийн хамгийн хар бараан өдрүүд эхэллээ. Одоог хүртэл агент бүх бурууг Хваёонд тохож байгаа ч үүнд итгэх хүмүүс олдсонгүй. Гагцхүү юу болохыг бурхан мэдэх биз ээ.

Өнөөдөр бидний ойлгох хамгийн гол зүйл нь одод камерний өмнө ямар өөр байдгийг ухаарах юм. Хар тамхи, хүчингийн хэрэг гээд Кпопын хиймэл баг аажмаар ховхорч бидэнд улам илүүг харуулсаар л байна.  Ганц Хваёон хохирогч болоод үлдсэн юм биш, түүний ард түүн шиг хэчнээн олон хүүхдүүд ингэж зовж байгаа бол. Харин Т-арагийнхний өмнөөс би үнэхээр их ичиж байна. Бүхэл бүтэн эх орныхоо нүүр царайг ингэж ч баллах гэж дээ…

Азаар Рюү гадуурхах, дээрэлхэх гэх жижигхэн зүйлээр шавраас гарч чадлаа. Одоо нэг хэсэгтээ нам жим байх биз. Хваёон чи үнэхээр сайн гишүүн, бас сайн рэппэр байсан гэдгийг хэлье. Бидний сэтгэл зүрх үргэлж чамтай нэг гэдгийг олон нетизэнийн өмнөөс хэлэхдээ баяртай байна.


Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

2013-11-10 -

Бичсэн: Sara

Jiyeon Boram 2iig iim hvn gej ogt bodoogvi ybsan

Шууд холбоос


Бичлэг: 18 » Нийт: 19
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax